Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Archive for the ‘Монголын ёс заншил’ Category

Монгол Хатад, эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл, зүүлт, засал чимэглэл

Posted by sorkhug дээр 8 сар 26, 2011

                                                                            Монгол хатад 2

                                           Монгол Хатад, эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл, зүүлт, засал чимэглэл 

            Гадна байдлаараа Монгол эрэгтэй эмэгтэйчүүд онц ялгагдахгүй, адилхан урт дээлтэй боловч, Монгол эмэгтэйчүүдийн нүүр царай нь өвөрмөц аятайхан, үнэхээр ховорхон гоо царайлаг, бараг 700 зууны тэртээхтэй гадаад үндсэн төрх онцын өөрчлөгдөөгүй гэж 20 –р зууны жуулчид бичиж байна.

             Монголын нууц товчоонд Гоо (гуа) гэсэн үг хүний нэрийн хамт хэрэглэгдэж байгаа нь (Гоо марал, Борочи гоо, Алангоо) үзэсгэлэнтэй гоо сайхан гэсний илэрхийлэл юм. Мөн “өнгө зүст үзэсгэлэнтэй хатан, зээгийн зүст, охины өнгөтэй улс, хацар гоо охид, өнгө сайт охид, нүүрэндээ гэрэлтэй нүдэндээ галтай охин, Гоо үжин, Өнгө сайт охид хатад, гоо сайхан охид, хацаргоо хатад охид” гэж тэдний харагдах гоо үзэсгэлэнг магтсан байдаг.

             “Хар Татарын хэргийн товчоонд” (1237) хааныг сувилагч хатад гэгч бүгд гэгээн цагаан, гуа зүстэй тэдний дөрөв нь Татаар хүмүүс буюу хааны 4 хатад гэдэг нь туйлын үзэсгэлэнтэй гоо гэж бичжээ.

             Эхнэрүүд магнай дээрээ шар оо (энгэсэг) түрхэж бас ч хятад хүний хуучин маягаар чимэглэж, элдэв юм түрхэж гоёдог, хамар хөмсгөө ямар нэг түрхлэг түрхдэг, эмэгтэйчүүд нь олон салаа гэзэг сүлжэнэ, эмэгэтэйчүүд нь хүнтэй сууж хуримласныхаа маргаашнаас эхлэн магнайныхаа шанх үсийг хяргана. Read the rest of this entry »

Posted in Монгол Хатад, Монголын ёс заншил, Мэдээлэл | Leave a Comment »