Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Posted by sorkhug on Гуравдугаар сар 7, 2012

                                                                                                          Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

             “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах баярын өдөр” буюу 3 сарын 8-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг билээ.

Монгол туургатан, Монгол бүх эмэгтэйчүүддээ “Мартын 8 –ны баярын мэнд”- ийг хүргэе.Энэ өдрийг анх 101 жилийн өмнө Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглажээ.

 Энэ өдөр биднийг тээж, өсгөн, хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэсэн, бид бүгдийн төлөө хассан нойр, хайр энхрийлэл, золиос гаргасан “Ээжүүддээ”, мөн айл бүрийн эзэгтэй, найз бүсгүйчүүд, охиддоо халуун мэндийг дэвшүүлье. Энэ өдөр айл бүрт баяр хөөр, аз жаргал, хүндэтгэл, ээжийн хайр инээмсэглэл дүүрэн байх болтугай.

Posted in Мэдээлэл | Leave a Comment »

Сар шинийн мэндчилгээ

Posted by sorkhug on Хоёр дугаар сар 19, 2012

                               Сар шинийн мэндчилгээ

Монгол эх орондоо мөн Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол туурагтан ахан дүүс та бүхэндээ 17 –р жарны Баясаглан хэмээгч усан Луу жилийн “Сар шинийн халуун мэндчилгээ” – г дэвшүүлье. Усан Луу жилдээ Монгол үндэстэн хөгжлийн шинэ шатанд орсон, Тулгуур төр нь “Эх орны газар шороо, ард түмнээ хайралсан”, Ард түмэн нь эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүч хөдөлмөр, мэргэн ухаанаа зориулсан, Сонгуулиар Бурханы товлосон, Эх орон, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй улс төрчид гарч ирсэн он байх болтугай хэмээн ерөөж байна.

Луу жилдээ Овог отог бүр Эзэн Бурханы ерөөл, хамгаалалтаар дүүрэн, Авралын ерөөлийг өвлөн авсан, улс орны минь “Тусгаар тогтнол” бат бэх, Ард түмний амьдрал өөдөн дэвжсэн, ядуурал шунахайрал, эх орноо худалдсан бүхэн нуран унасан жил байх болтугай.

Posted in Мэдээлэл, Үйл явдал | Leave a Comment »

2011 in review

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 1, 2012

                                                           2011 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2011 annual report for this blog.

Here’s an excerpt:

The concert hall at the Syndey Opera House holds 2,700 people. This blog was viewed about 16,000 times in 2011. If it were a concert at Sydney Opera House, it would take about 6 sold-out performances for that many people to see it.

Click here to see the complete report.

Posted in Мэдээлэл | Leave a Comment »

“Merry Christmas” баярын мэндчилгээ дэвшүүлье

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 22, 2011

                                                                “Merry Christmas” баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол ахан дүүс та бүхэндээ “Merry Christmas” баярын мэндчилгээг дэвшүүлье. Христмас баярын өдөр нь жил бүрийн 12 сарын 25 нд тэмдэглэдэг “Баярын” өдөр юм. Энэ өдөр нь Христэд итгэгч бидний Аврагч Эзэн Есүс Христ бидэнд Авралыг өгөхөөр энэ дэлхий дээр мэндэлсэн, түүхэн үйл явдлыг дурсан, хүндэтгэл өргөн, баярлан тэмдэглэдэг өдөр.

Христмас баяр нь дэлхий дахинаа өргөжин, Христэд итгэгч төдийгүй Христэд итгэдэггүй хүмүүс бүгд тэмдэглэх баярын өдөр болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх ард түмний баяр, ёс заншил болон хувирсан юм.

Энэ өдөр Христийн Чуулганууд, Христийн энэ дэлхий дээр төрсөн төрөлтийн учир утгыг тэмдэглэж, Христийг Бурхан гэдгийг тунхаглаж, бидэнд Авралыг өгсөн Христ Бурханд алдар, магтаал, хүндэтгэлийг өргөдөг.

Дэлхийн ихэнх улс үндэстэн, энэ баярын үеэр бэлэг өгөн, хөгжим, мэндчилгээний карт илгээн, тусгай хоол, Христмасын мод, чимэглэл, гэрэл, цэцгийн сүлжээ, зарим байгууллагууд хандив цуглуулж ядуу орны хүмүүст туслах, мөн хүүхдүүдэд бэлэг өгдөг Санта Клаус өвгөнийг бий болгосон.

Монголчууд та бүхэнд Христмас баярын мэндийг хүргэж,  Эзэн Бурханы ерөөл нигүүлсэлээр дүүрэн байх болтугай хэмээн ерөөе.

Posted in Мэдээлэл | Leave a Comment »

Солонгост Христийн Монгол Чуулганы 20 жилийн ойг тэмдэглэв.

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 22, 2011

                                                 Солонгос дахь Монгол Чуулганууд, Христийн Монгол Чуулганы 20 жилийн ойг тэмдэглэв.

This slideshow requires JavaScript.

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Мэдээлэл | Leave a Comment »

Христийн Монгол Чуулганы 20 жилийн ой. (2011.09.15-19)

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 21, 2011

                                                        Христийн Монгол Чуулганы 20 жилийн ой.

This slideshow requires JavaScript.

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Мэдээлэл | Leave a Comment »

Монголын Пасторуудын 4- р Чуулган. 2011.05.14

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 21, 2011

                                                               Монголын Пасторуудын 4- р Чуулган. 2011.05.14              

This slideshow requires JavaScript.

   

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Мэдээлэл | Leave a Comment »

Азийн Лузаны Монгол дахь Чуулга уулзалт.2011.06.01-04.

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 19, 2011

                                                             Азийн Лузаны Монгол дахь Чуулга уулзалт.2011.06.01-04. 

This slideshow requires JavaScript.

                                                                

Read the rest of this entry »

Posted in Зургийн цомог, Мэдээлэл | Leave a Comment »

Христчин гэр бүл

Posted by sorkhug on November 16, 2011

                                                                 Гэр бүл ба Гэрлэлт 5

                                                                  Христчин гэр бүл

            Та ямар айлыг Христчин гэр бүл гэж боддог вэ? Гэрийнхээ үүдэн дээрээ Чуулганы нэрээ бичсэн эсвэл гэртэй Загалмай хадсан эсвэл Библийн ишлэл, Христитгэлт зураг хадсан айлыг Христчин гэр бүл гэж боддог уу? Тийм ээ, эдгээр зүйлүүд байгаа айлд ороход сэтгэл хангалуун байдаг ч эдгээр, гадна талын тэмдэгүүд нь жинхэнэ “Итгэгч гэр бүл” гэдгийг нотолж чадахгүй.

Христчин гэр бүл гэж тэр айлын эзэн болох эхнэр нөхөр хоёр Христэд итгэдэг байхыг хэлнэ.

Тэгвэл ямар хүнийг Христчин хүн гэх вэ?

  1. Бурхан болох Есүс Христтэй хувьчлан уулзаж, зан чанараа өөрчилсөн хүн.
  2. Есүсийг хүлээн авч Ариун Сүнстэй болсноор амьдрал нь өөрчлөгддөг хүн.
  3. Ариун Сүнсээр дүүрч эргэн тойрноо өөрчилдөг хүнийг Христчин хүн гэнээ. Read the rest of this entry »

Posted in Гэр бүл ба гэрлэлт, Христитгэл | Leave a Comment »

Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулган

Posted by sorkhug on October 14, 2011

                                                         Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулган 

Монголын Илгээлтийн Эздийн Анхдугаар Чуулган 2011 оны 6 дугаар сар 6-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. Уг чуулганыг Монголын Эвангелийн Эвсэлийн дэргэдэх Илгээлтийн зөвлөл, “Эм Ай Ю” дээд сургуультай хамтран зохион байгуулсан юм.  Чуулганд Гадаад орнуудад илгээгдсэн Монголын Илгээлтийн эзэд мөн пастор ахлагч нар оролцов.

Энэ чуулганаар (Perspective) Хэтийн төлөв байдал буюу Алсын хараа сэдэвт сургалтыг зохион байгуулж, үдээс хойш Чуулганд оролцсон хүмүүс нөхөрлөж, МЭЭ –ын орлогч дарга Батболд, МЭЭ –ын Илгээлтийн зөвлөлийн тэргүүн Одгэрэл, мөн Илгээлтийн байгууллагуудаас оролцож урт ба богино хугацааны илгээлт, илгээлтийн эздийг халамжлах, тэдний арыг дэмжих, илгээлтийн үйлчлэл, илгээлт хийх үед тохиолдох бэрхшээл, цаашид анхаарах зүйлүүдийн талаар хуваалцаж нөхөрлөсөн юм. Read the rest of this entry »

Posted in Мэдээлэл, Христитгэл | 1 Comment »